• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50874.49

( -106.23 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50874.49 -106.23
MSE A Индекс 19493.23 -61.85
MSE B Индекс 14327.78 50.95

Мэдээ мэдээлэл

“ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 8 БАГЦ, 51,200 ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС 1 ТОНН НЬ 84.72%-ИЙН ӨСӨЛТТЭЙ АРИЛЖААЛАГДАЖ, ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

2026-04-29 15:25:43

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өрсөлдөөн нэмэгдэж байна.

2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-04-29 14:02:38

Хямдруулалттай 26 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.129 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.519 хувиар тогтлоо.

4-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-28 15:14:38

Энэ өдөр нийт 7,258,602,387 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-16 15:25:07

2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 779,436,806 төгрөгийн үнийн дүн бүхий 667,036 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монложистикс Холдинг ХК (MLG +12.64%), Талх чихэр ХК (TCK +4.81%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR + 4.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол керамик ХК (KEK -14.99%), Дархан хөвөн ХК (DAH -14.86%), Оллоо ХК (OLL -10.84%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 29,128 ширхэг нэгж эрх 23,975,871 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 500 ширхэг үнэт цаас 49,840,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,223 ширхэг үнэт цаас 322,300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,793,600 ам.доллар буюу 9,962,843,616 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 5,062,400 ам.доллар буюу 18,054,087,744 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,112,000 ам.доллар буюу 7,532,046,720 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,584,000 юань буюу 3,919,487,040 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 40,644,017,797 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.55% хувиар буурч, 52,510.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,744,889,979,637 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ