• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААНЫ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2026-03-17 15:21:20

“Монголын хөрөнгийн бирж" ХК нь өнөөдөр (2026.03.17) “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам”-ын нэмэлт өөрчлөлтийн төслийг уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч болон худалдан авагч компаниудын төлөөлөлд танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус уулзалтад Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газраас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журмын нэмэлт, өөрчлөлтийн танилцуулга" сэдвээр илтгэл танилцуулсан.

Энэхүү нэмэлт өөрчлөлтийн төслийн зорилго нь УУБ-ний биржийн арилжааны гэрээний хэрэгжилтийн шатанд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, мөн Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон гишүүн брокерийн компаниудтай хамтран ажиллаж, цаашид уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг гишүүн брокеруудаар бүрэн зуучлуулахад чиглэх юм. 

Оролцогчид тус журмын нэмэлт өөрчлөлттэй холбоотой уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд зуучлагч /брокер/-аар дамжин оролцох, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын боломжуудын талаар санал солилцож, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос арилжаанд оролцохтой холбоотой гүйцэтгэх ажлын саналыг авах нь чухал болохыг тэмдэглэв.

Уулзалт хэлэлцүүлэгт Аж Үйлдвэр, Эрдэс баялгийн яамны төлөөлөл, уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч болон худалдан авагч компаниудын төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ