• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-17 15:32:37

2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 619,895,831 төгрөгийн үнийн дүн бүхий 1,028,265 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хай би ойл ХК (HBO +14.89%), Оллоо ХК (OLL +8.39%), Инвескор ББСБ ХК (INV +3.20%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -15.00%), Монгол шилтгээн ХК (MSH -15.00%), Монгол Базальт ХК (MBW -6.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 20,234 ширхэг нэгж эрх 16,629,304 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 100 ширхэг үнэт цаас 10,001,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 275 ширхэг үнэт цаас 27,500,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 1,902,573 ширхэг үнэт цаас 2,475,247,473 тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,809,600 ам.доллар буюу 10,020,578,880 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,032,000 юань буюу 6,216,092,160 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,659,515,715 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,742,400 ам.доллар буюу 16,914,006,720 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,128,000 ам.доллар буюу 7,589,618,400 төгрөгөөр, тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 45,549,085,483 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.41% хувиар өсч, 52,725.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,748,499,564,388 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ