• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51945.59

( -779.77 -1.48% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51945.59 -779.77
MSE A Индекс 20065.7 -133.1
MSE B Индекс 14634.85 61.54

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-18 16:36:10

Энэ өдөр нийт 95,670,680,476 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 3 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-03-18 15:06:16

Арилжааны үр дүнд нийт 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.264 хувиар, купонтой 2 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.115 хувиар тогтлоо.

3-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-17 15:32:37

Энэ өдөр нийт 45,549,085,483 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-18 16:36:10

2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 667,904,338 төгрөгийн үнийн дүн бүхий 1,026,664 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Шивээ овоо ХК (SHV +9.11%), Оллоо ХК (OLL +3.25%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +1.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -12.91%), Премиум Нэксус ХК (CUMN -9.36%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -5.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 9,708 ширхэг нэгж эрх 5,964,783 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 259 ширхэг үнэт цаас 25,899,440 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 63 ширхэг үнэт цаас 6,284,880 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,000 ам доллар (3,566,450₮)-оор,

  • Багцын арилжаанд нийт 27,105 ширхэг үнэт цаас 250,043,625 тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,105,600 ам.доллар буюу 21,775,317,120 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 12,697,600 ам.доллар буюу 45,285,355,520 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,393,600 ам.доллар буюу 8,536,654,720 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,230,400 ам.доллар буюу 15,087,510,080 төгрөгөөр,  

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,776,000 юань буюу 4,026,179,520 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 95,670,680,476 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.48% хувиар буурч, 51,945.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,637,095,972,374 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ