• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52051.12

( -196.95 -0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52051.12 -196.95
MSE A Индекс 20047.87 -85.27
MSE B Индекс 14192.9 61.39

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-02 15:30:33

Энэ өдөр нийт 5,849,272,186 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-07-02 12:18:34

Мөн Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх хэтийн төлөвийг танилцуулсан юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2026-07-02 10:05:41

Хагас жилийн санхүүгийн тайлан 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасантай холбогдуулан тайлангаа заасан хугацаанд ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 3 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-03-18 17:27:26

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас сар тутам “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох танхимын сургалт”-ыг зохион байгуулдаг. Сургалт 2026 оны 3 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд дараах сэдвийн хүрээнд явагдлаа.

      Үүнд:

  • Хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил

  • Хувь хүний санхүү

  • Хувьцаа, бондын ялгаа

  • Брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа

  • Хөрөнгө оруулалтын төрөл, зорилго

  • Финтек ба крипто валют

  • Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын тухай

  • Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол

  • Багц бүрдүүлэлтийн талаар

  • МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох үйл явц

  • Арилжааны систем ашиглах практик сургалт

  • Бататгах давтлага

Тус сургалтад санхүүгийн зарим байгууллагын мэргэжилтнүүд, хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой иргэд хамрагдсан бөгөөд, төгсгөлд нь биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ суралцагчдад сертификатыг гардууллаа.

Ренчинсүрэнгийн Батчимэг: 

ЗАХ ЗЭЭЛ БИДНИЙ ДЭРГЭД ИРЧИХСЭН ХААЛГА ТОГШИЖ БАЙХАД БИД ХААЛГАА НЭЭГЭЭД ОРОХ БҮРЭН БОЛОМЖ БАЙНА

-Та ямар мэргэжилтэй, аль салбарт ажилладаг хүн бэ. Хөрөнгийн зах зээлийн талаар хэзээнээс сонирхож эхэлсэн бол?

-Би барилгын салбарт ажилладаг, инженер хүн. Хөрөнгийн зах зээлийн талаар анх цэнхэр, ягаан тасалбарын үеэс сонсож, яваандаа сонирхож эхэлсэн. Гэхдээ энэ сургалт шиг системтэй мэдээлэл хаанаас олж авахаа мэддэггүй байж. Сургалтын зарыг цахимаас олж хараад сурахаар бүртгүүлсэн.

-Анхан шатны сургалтын дараах таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Миний тухайд энэ сургалтад хамрагдсанаар биржийн үндсэн үйл ажиллагаа болон арилжаанд хэрхэн оролцох талаар, дансаа хэрхэн цэнэглэх тухай, сагсандаа ямар багц бүрдүүлэх ёстой гэх зэрэг мэдлэг, мэдээллийг олж авлаа. Тиймээс идэвхтэй хөрөнгө оруулагч болох бүрэн боломж бүрдлээ гэж үзэж байна. Маш үр өгөөжтэй, сайн сургалт боллоо. Мөн дунд шатны сургалтад зарлагдвал хамрагдахыг хүсч байна.

-Энэ талаар төдийлөн сонирхдоггүй, мэдээлэл багатай хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Олон нийтэд уриалахад зах зээл бидний дэргэд ирчихсэн хаалга тогшиж байхад бид хаалгаа нээгээд орох бүрэн боломж байна шүү гэдгийг дуулгамаар байна. Тус сургалтын зохион байгуулсан та бүхэнд, мөн сургагч багш нартаа талархал илэрхийлье.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ