• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52051.12

( -196.95 -0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52051.12 -196.95
MSE A Индекс 20047.87 -85.27
MSE B Индекс 14192.9 61.39

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-02 15:30:33

Энэ өдөр нийт 5,849,272,186 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-07-02 12:18:34

Мөн Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх хэтийн төлөвийг танилцуулсан юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2026-07-02 10:05:41

Хагас жилийн санхүүгийн тайлан 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасантай холбогдуулан тайлангаа заасан хугацаанд ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН УДИРДЛАГА БНХАУ-ЫН ИМПОРТЫН НҮҮРСНИЙ ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

2026-03-19 09:52:31

БНХАУ-ын нүүрсний олон улсын мэдээ, мэдээлэл нийтэлдэг sxcoal.com платформ нь 2024 оноос хойш олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын импортын нүүрсний олон улсын чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулж байна.

Гуравдах удаагийн чуулга уулзалт нь 2026 оны 03-р сарын 18, 19-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдаж, “Монголын хөрөнгийн бирж” ХК Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат “Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавилаа.

Энэ удаагийн арга хэмжээнд БНХАУ-ын Нүүрсний тээвэр, маркетингийн холбоо, БНХАУ-ын Нүүрсний үйлдвэрлэлийн төлөвлөлт, судалгааны хүрээлэн, Индонезийн нүүрсний холбоо APBI-ICMA, Монголын нүүрсний ассоциаци, Лондонгийн хөрөнгийн бирж, Энэтхэг улс, Индонез улс, ОХУ, Австрали улсын экспертүүд илтгэл тавин оролцсон.

Түүнчлэн уул уурхайн мэргэжлийн холбоод, олон улсын эксперт, үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 300 гаруй төлөөлөл нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлэх чиглэлд харилцан мэдээ ,мэдээллийг хуваалцлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ