• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50119.16

( -77.65 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50119.16 -77.65
MSE A Индекс 19005.34 -86.43
MSE B Индекс 14159.61 -49.64

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-10 17:28:54

Энэ өдөр нийт 70,849,063,457 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

2026-04-10 13:12:34

Тус уулзалтаар хөтөлбөр амжилттай хэрэгжихэд төр, зохицуулагч байгууллага, биржийн гишүүн ХК-иуд болон ҮЦК-иуд, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоодын хамтын оролцоо чухал болохыг онцоллоо.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-04-09 17:17:22

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-19 16:24:39

2026 оны 3 дугаар сарын 19-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 761,403,073 төгрөгийн үнийн дүн бүхий 768,248 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Шивээ овоо ХК (SHV +13.96%), Премиум Нэксус ХК (CUMN +9.94%), Ариг гал ХК (EER +9.76%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Стандарт ноос ХК (ALI -15.00%), Монгол шевро ХК (MVO -15.00%), Женко тур бюро ХК (JTB -14.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 21,771 ширхэг нэгж эрх 16,605,971 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 374 ширхэг үнэт цаас 37,385,340 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,812,800 ам.доллар буюу 10,031,907,456 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 4 багц 25,600 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 17,664,000 юань буюу 9,163,376,640 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 13,312,000 ам.доллар буюу 47,477,514,240 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,612,423,692

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,883,200 ам.доллар буюу 17,416,030,464 төгрөгөөр,  

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 14,028,800  ам.доллар буюу 50,033,995,776 төгрөгөөр,

  • "Саусгоби Сэндс" ХХК-ийн багц 64,000 тонн Дэгдэмхий бодис их, хийн нүүрс 1,856,000 юань буюу 962,818,560 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 137,513,461,212 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.01% хувиар өсч, 52,469.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,687,221,128,887 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ