• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50843.33

( -9.07 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50843.33 -9.07
MSE A Индекс 19478.5 -23.6
MSE B Индекс 14185.31 -278.86

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-07 15:23:00

Энэ өдөр нийт 36,112,328,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"АРД ИНВЕСТМЕНТ ГРУПП" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2026-05-06 16:45:45

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс (2026.05.06) нээлээ.

5-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-06 15:51:09

Энэ өдөр нийт 36,112,328,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 4 ДҮГЭЭР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-03-23 10:26:23

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь иргэдэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох, хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” танхимын сургалтыг зарлаж байна.

Сургалтыг 2026 оны 4 дүгээр сарын 8, 9, 10-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулах ба санхүү, үнэт цаасны зах зээлд олон жил ажиллаж буй мэргэжлийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд сургалтыг удирдан явуулж, онол, практик хослуулан зохих мэдлэг олгодгоороо онцлог, давуу талтай юм.

Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн зарчмыг ойлгож, технологийн дэвшлийг ашиглан Монгол хүн бүр хөрөнгө оруулагч болох боломж бүрдсэн энэ цаг үед сургалтаас системтэй мэдлэг олж авсан хэн бүхэн дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай  болж төгсөнө. Сургалтад хамрагдсан төгсөгчдөд сертификат олгох болно.

Төлбөр: 180,000 төгрөг

Төлбөрийг Голомт банкны MN09 0015 00 1105021404 тоот МХБ-ийн дансанд байршуулна.

Бүртгүүлэх холбоос https://mse.mn/knowledge#lesson

Лавлах утас: 11-313-747 /3112/

Цахим шуудан: info@mse.mn