• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-24 15:30:21

2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 987,143,176 төгрөгийн үнийн дүн бүхий 1,188,836 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Могойн гол ХК (BDL +14.50%), Адуун чулуун ХК (ADL +10.00%), Мандал Даатгал ХК (MNDL +8.66%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Өндөрхаан ХК (ONH -15.00%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA 12.28%), Монгол Базальт ХК (MBW -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 2,973 ширхэг нэгж эрх 2,336,009 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 500 ширхэг үнэт цаас 49,820,040 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 80,000 ширхэг үнэт цаас 789,600,000 тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,732,800 ам.доллар буюу 9,745,219,456 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,632,000 юань буюу 7,039,019,520 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,902,400 ам.доллар буюу 17,482,056,448 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 4,204,800 ам.доллар буюу 14,994,400,896 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 51,089,595,545 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.35 хувиар өсч, 51,979.47 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,627,733,450,475 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ