• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“НИЙСЛЭЛ БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2026-03-27 09:20:35

НИТХ-ын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 25/145 тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар 49 тоот тогтоолыг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/130 тоот тушаалаар Нийслэлийн засаг даргын гаргаж буй дараах нөхцөлтэй “Нийслэл бонд” өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 81 тоот тогтоолын дагуу 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх бөгөөд арилжааны захиалгыг ажлын 5 өдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 4 дүгээр сарын 3-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна. 

”Нийслэл бонд”-ын үндсэн андеррайтер болох “Эм Ай Си Си ҮЦК” ХХК-аас ирүүлсэн нөхцөлийн дагуу захиалга 100 хувьд хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжааны захиалга хаагдана.

Бондын нэр: Нийслэл бонд

Бондын тоо ширхэг: 200,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 1,000,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 200,000,000,000 төгрөг

Бондын жилийн хүү: 14%

Бондын хугацаа: 3 жил

Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Бондын зарцуулалт: 2х150 МВт хүчин чадалтай, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологит “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)”-ын санхүүжилт

Захиалга авах хугацаа: 2026.03.30 - 2026.04.03

Үнэт цаасны албан мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ