2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 686,023,306 төгрөгийн үнийн дүн бүхий 771,289 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Улаанбаатар хивс ХК (UBH +14.95%), Крипто Үндэстэн ХК (CNF +14.37%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +14.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -14.97%), Мандал Даатгал ХК (MNDL -6.97%), Монос хүнс ХК (MFC -5.60%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 13,012 ширхэг нэгж эрх 10,073,424 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8 ширхэг үнэт цаас 800,000 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар нийт 1,712,320 ширхэг үнэт цаас 2,227,728,320 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 1,862,400 ам.доллар буюу 6,643,292,544 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,864,000 юань буюу 6,646,442,880 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 455,400 ам.доллар буюу 1,624,439,124 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 17,838,799,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.27%-иар өсч, 51,811.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,647,237,586,185 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



