• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН “АРИЛЖААНЫ ЖУРАМ”-ЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2026-03-27 17:08:48

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Арилжааны журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 03 сарын 27-ний өдрийн 135 дугаар тушаалаар батламжиллаа.

Тус журмын нэмэлт өөрчлөлтөөр Монголын хөрөнгийн биржээр арилжигдах Аймгийн бонд, Нийслэлийн бонд, Олон Улсын санхүүгийн байгууллагын бондын арилжааны шимтгэлийг бууруулж, шинэчлэн тогтоосон.

Тухайлбал;

  • Анхдагч зах зээл дээр худалдагдсан Аймаг, Нийслэлийн бонд, Олон улсын санхүүгийн байгууллагын бондын арилжааны үнийн дүнгээс худалдсан талаас 0.0157 хувь, худалдан авсан талаас 0.00875 хувь;

  • Хоёрдогч зах зээл дээр худалдагдсан Аймаг, нийслэлийн бонд, олон улсын санхүүгийн байгууллагын бонд худалдсан талаас шимтгэлгүй, худалдан авсан талаас 0.00875 хувийн шимтгэлийг авах заалтуудыг шинэчлэн тусгаж, 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.

Нэмэлт өөрчлөлтийг баталсан “Арилжааны журам” – тай энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ