• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-31 15:14:02

2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 900,708,208 төгрөгийн үнийн дүн бүхий 1,076,822 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Инвескор ББСБ ХК (INV +6.61%), Монос хүнс ХК (MFC + 6.45%), Ард кредит ББСБ ХК (ADB +5.35%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэр Даатгал ХК (TGI -7.94%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -5.24%), Монгол Базальт ХК (MBW -3.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 5,639 ширхэг нэгж эрх 4,313,661 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,655 ширхэг үнэт цаас 165,499,980 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 123 ширхэг үнэт цаас 12,300 ам.доллар (43,886,277)-оор,  

  • Багцын арилжаагаар нийт 8000 ширхэг үнэт цаас 800,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,192,000 ам.доллар буюу 7,821,034,080 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 9,735,442,206 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.53%-иар өсч, 52,126.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,670,027,242,239 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ