2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 644,818,899 төгрөгийн үнийн дүн бүхий 906,793 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 15 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хай би ойл ХК (HBO +14.82), Мерекс ХК (MRX +8.00%), Улаанбаатар хивс ХК (UBH +5.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэр Даатгал ХК (TGI -3.80%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND -3.23%), Талх чихэр ХК (TCK -2.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 26,655 ширхэг нэгж эрх 14,535,814 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 240 ширхэг үнэт цаас 23,998,270 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,084,800 ам.доллар буюу 11,010,175,616 төгрөгөөр
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,480,000 юань буюу 6,475,996,800 төгрөгөөр,
-
"Тавантолгой" ХК-ийн 8 багц 51,200 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 6,451,200 ам.доллар буюу 23,025,429,504 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,648,956,540 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,358,400 ам.доллар буюу 15,555,870,528 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 58,399,781,971 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.33%-иар өсч, 50,949.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,156,234,715,733 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



