2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 661,397,025 төгрөгийн үнийн дүн бүхий 1,066,906 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Бөөний худалдаа ХК (BHL +14.37%), Монгол алт ХК (ERS +11.50%), Монгол Базальт ХК (MBW +7.45%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -8.15%), Тэнгэр Даатгал ХК (TGI -6.11%), Махимпекс ХК (MMX -3.90%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 5,983 ширхэг нэгж эрх 4,560,146 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 210 ширхэг үнэт цаас 21,009,000 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар нийт 336,200 ширхэг үнэт цаас 370,492,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,475,200 ам.доллар буюу 12,408,549,120 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,352,000 юань буюу 6,399,077,120 төгрөгөөр,
-
"Тавантолгой" ХК-ийн 8 багц 51,200 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 6,451,200 ам.доллар буюу 23,034,654,720 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 5,100,800 ам.доллар буюу 18,212,916,480 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,653,100 ам.доллар буюу 13,043,758,860 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,352,000 юань буюу 6,399,077,120 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,339,200 ам.доллар буюу 8,352,347,520 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,504,600 ам.доллар буюу 12,513,524,760 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 1,752,320 ам.доллар буюу 6,256,833,792 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 107,678,198,063 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.37%-иар буурч, 50,762.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,071,374,796,455 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



