• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50843.33

( -9.07 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50843.33 -9.07
MSE A Индекс 19478.5 -23.6
MSE B Индекс 14185.31 -278.86

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-07 15:23:00

Энэ өдөр нийт 36,112,328,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"АРД ИНВЕСТМЕНТ ГРУПП" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2026-05-06 16:45:45

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс (2026.05.06) нээлээ.

5-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-06 15:51:09

Энэ өдөр нийт 36,112,328,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-07 15:32:10

2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 423,905,513 төгрөгийн үнийн дүн бүхий 1,142,410 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол секюритиес ХК (MSC +15.00%), Оллоо ХК (OLL +11.11%), Гермес центр ХК (HRM +9.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -15.00%), Монгол шевро ХК (MVO -10.57%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -8.32%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 9,199 ширхэг нэгж эрх 2,188,898 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 4,940 ширхэг үнэт цаас 487,779,100 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 393 ширхэг үнэт цаас 39,300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 4,032,000 ам.доллар буюу 14,397,102,720 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 5,651,200 ам.доллар буюу 20,178,796,352 төгрөгөөр,

  • "Энержи ресурс" ХХК-ын 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,160,000 юань буюу 6,308,608,000 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,752,300 ам.доллар буюу 6,256,955,133 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 7,148,800 ам.доллар буюу 25,526,291,648 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 73,620,927,364 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.14%-иар өсч, 50,299.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,959,589,961,995 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ