• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52051.12

( -196.95 -0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52051.12 -196.95
MSE A Индекс 20047.87 -85.27
MSE B Индекс 14192.9 61.39

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-02 15:30:33

Энэ өдөр нийт 5,849,272,186 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-07-02 12:18:34

Мөн Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх хэтийн төлөвийг танилцуулсан юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2026-07-02 10:05:41

Хагас жилийн санхүүгийн тайлан 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасантай холбогдуулан тайлангаа заасан хугацаанд ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-08 16:05:57

2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 936,336,126 төгрөгийн үнийн дүн бүхий 1,525,566 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан хөвөн ХК (DAH +15.00%), Хөсөг трейд ХК (HSG +14.96%), Түшиг Уул ХК (TUS +6.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -10.63%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -10.40%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 2,934 ширхэг нэгж эрх 2,642,625 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 101 ширхэг үнэт цаас 10,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 345 ширхэг үнэт цаас 34,500 ам.доллар (123,188,805₮)-оор,

  • Багцын арилжаагаар нийт 498,055 ширхэг үнэт цаас 620,078,475 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,420,800 ам.доллар буюу 12,214,616,352 төгрөгөөр,

  • "Энержи ресурс" ХХК-ын 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,224,000 юань буюу 6,355,135,360 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,661,442,057 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,537,600 ам.доллар буюу 16,202,362,944 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 4,032,000 ам.доллар буюу 14,397,022,080 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 52,522,924,824 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.41%-иар буурч, 50,093.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,941,552,671,183 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ