• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50196.81

( 103.51 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50196.81 103.51
MSE A Индекс 19091.77 92.14
MSE B Индекс 14209.25 -262.62

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-09 16:08:59

Энэ өдөр нийт 43,371,227,291 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-04-09 09:28:19

Бирж нь 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1324 кодтой, ЗГХБ-Б-26-502 нэртэй Засгийн газрын дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

4-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-08 16:05:57

Энэ өдөр нийт 52,522,924,824 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-09 16:08:59

2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 593,260,513 төгрөгийн үнийн дүн бүхий 1,658,293 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Шарын гол ХК (SHG +14.89%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +8.00%), Бодь Даатгал ХК (BODI +7.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Инновэйшн инвестмент ХК (QPAY -14.91%), Монгол шуудан ХК (MNP -11.94%), Женко тур бюро ХК (JTB -11.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 580 ширхэг нэгж эрх 341,284 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 589 ширхэг үнэт цаас 58,882,930 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 32 ширхэг үнэт цаас 3,200,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 10 ширхэг үнэт цаас 1,000 ам.доллар (3,572,370₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,777,600 ам.доллар буюу  24,212,094,912 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 455,400 ам.доллар буюу 1,626,857,298 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,065,600 ам.доллар буюу 10,951,457,472  төгрөгөөр,

  • "Энержи ресурс" ХХК-ын багц 32,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 1,657,600 ам.доллар  буюу  5,921,560,512 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 43,371,227,291 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.21%-иар өсч, 50,196.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,025,078,539,614 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ