• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-04-10 18:34:04

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох ээлжит, танхимын сургалтаа 2026 оны 4 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ сарын сургалтад нийт 26 иргэн хамрагдсан бөгөөд биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ суралцагчдад баяр хүргэн, амжилт хүсээд сертификатийг гардуулсан юм.

Энэ үеэр иргэн С.Дүүрэнжаргал бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэж байна. Тэрээр “Би олон улсын эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Оюуны өмчийн чиглэлээр ажилладаг.

Манай аав цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахдаа улсаас олгодог тэтгэмжийн мөнгөөрөө хөрөнгө оруулагч болохыг зорьж 10-аад жилийн өмнө анх сургалтад хамрагдаж байсан.

Үнэт цаасны зах зээлийн анхан шатны сургалтад суусны ач тусаар одоо аав, ээж хоёр маань улиралд 7 сая төгрөгийн өгөөж хүртдэг хөрөнгө оруулагчид болсон байгааг дуулгахад баяртай байна.

Харин одоо би тэднээсээ үлгэр дуурайл авч, мөн энэ сургалтад суулаа. Сургалтын агуулга, өгөөж миний хүлээлтээс давсан гэж үнэлнэ” гэв.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ