• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51520.46

( 404.57 0.79% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51520.46 404.57
MSE A Индекс 19584.04 -27.73
MSE B Индекс 14195.57 -126.11

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-06-04 11:03:45

"Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя" уриатай тус өдөрлөг 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

"ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ"-ЫН ШИНЭЧЛЭЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2026-06-04 09:07:42

Тус журмыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 385 дугаар тушаалаар батламжиллаа.

6-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-03 15:57:58

Энэ өдөр нийт 66,739,324,442 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-04-15 14:47:21

Өнөөдөр /2026.4.15/ Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай, нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий дотоод үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжааллаа.

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 7.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 9 ширхэг захиалга, 2 жилийн хугацаатай купонтой бондод 7.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 9 ширхэг захиалга буюу нийт 15.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий саналыг тус тус ирүүллээ.

Арилжааны үр дүнд нийт 9.56 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.465 хувиар, купонтой 2 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.172 хувиар тогтлоо.

Тус арилжааны үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ