• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50961.19

( 440.49 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50961.19 440.49
MSE A Индекс 19389.15 23.23
MSE B Индекс 14324 112.02

Мэдээ мэдээлэл

ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭХ АНХНЫ ЗАХИАЛГУУД БАЙРШИЖ ЭХЭЛЛЭЭ

2026-05-22 13:38:49

Өнөөдөр (2026.05.22) "Монос хүнс" ХК-ийн MFC.MSE хувьцаан дээр зах зээл үүсгэх анхны авах, зарах захиалгууд албан ёсоор байршиж эхэллээ.

5-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-21 15:39:22

Энэ өдөр нийт 73,394,064,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНД ШАТНЫ СУРГАЛТЫН АНХНЫ СУРАЛЦАГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

2026-05-20 16:41:37

Дунд шатны анхны сургалтад танхимаар нийт 22 хүн хамрагдсан бөгөөд үнэт цаасны зах зээлд олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд сургалтыг удирдан явуулж, онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн хүргэлээ.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-15 16:04:42

2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 312,813,771 төгрөгийн үнийн дүн бүхий 663,473 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Крипто Үндэстэн ХК (CNF +11.82%), Дархан нэхий ХК (NEH +9.31%), Таван толгой ХК (TTL +5.44%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан зочид буудал ХК (DZG -12.46%), Женко тур бюро ХК (JTB -10.16%), Оллоо ХК (OLL -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,888 ширхэг нэгж эрх 4,911,768 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,360 ширхэг үнэт цаас 334,512,400 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 153 ширхэг үнэт цаас 15,297,210 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 5,000 ам.доллар (17,866,300)-оор

  • Багцын арилжаагаар 29,639 ширхэг үнэт цаас 303,503,360 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,032,000 юань буюу 6,306,572,800 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 2,592,000 ам.доллар буюу 9,261,889,920 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,662,637,878 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,227,200 ам.доллар буюу 22,251,404,672 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,396,800 ам.доллар буюу 8,564,389,568 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 48,722,985,876 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.58%-иар өсч, 50,602.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,187,436,955,016 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ