• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52051.12

( -196.95 -0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52051.12 -196.95
MSE A Индекс 20047.87 -85.27
MSE B Индекс 14192.9 61.39

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-02 15:30:33

Энэ өдөр нийт 5,849,272,186 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-07-02 12:18:34

Мөн Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх хэтийн төлөвийг танилцуулсан юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2026-07-02 10:05:41

Хагас жилийн санхүүгийн тайлан 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасантай холбогдуулан тайлангаа заасан хугацаанд ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-04-21 17:04:24

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр (2026.04.21) Говьсүмбэр аймагт зохион байгууллаа.

Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ болон Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авир нар үг хэллээ.

Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын Санхүүгийн боловсрол, сургалтын албаны мэргэжилтэн Э.Өлзийсайхан “Санхүүгийн боловсрол" сэдвээр мэдээлэл хүргэсэн бол “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд иргэдэд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой мэдээлэл өгсөн.

Мөн тус аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг "Гүүдсек ҮЦК" ХХК-ийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ц.Чанцал хөрөнгийн зах зээлд иргэд хэрхэн хөрөнгө оруулалт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм.

Тус сургалтад нийт 200 орчим иргэн хамрагдсан бөгөөд 150 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

Энэхүү өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

Энэ үеэр тус үйл ажиллагааны талаар зарим иргэд сэтгэгдлээ хуваалцлаа.

Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн иргэн н.Санжидмаа байна. Энэхүү арга хэмжээ нь хүмүүст санхүүгийн мэдлэг мэдээллийг олгосон, аль хэдийнээ мартагдсан цэнхэр ягаан тасалбар болон, одоо иргэдийн эзэмшиж байгаа хувьцаагаа шүүлгэж, мэдээлэл авах чухал арга хэмжээ санагдлаа. Ахмадууд бидний хувьд гэрээсээ гарч, нутгаасаа явж чаддаггүй, харин орон нутагт ирж иргэд бидний санал хүсэлтийг авч, мэдээллээр хангасанд баярлалаа.

Сайн байцгаана уу. Намайг н.Бат-Энхжил гэдэг. Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо болон Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сан хамтран Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээлэл олгох үр дүнтэй сургалт зохион байгууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ