• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-22 15:02:54

2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 550,460,024 төгрөгийн үнийн дүн бүхий 1,054,904 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Айтүүлс ХК (ITLS +7.62%), Хүрд XK (HRD + 6.73%), Тэнгэр Даатгал ХК (TGI +2.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -15.00%), Люкс занаду групп ХК (BAZ --14.96%), Адуун чулуун ХК (ADL -9.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,406 ширхэг нэгж эрх 28,778,065 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 57 ширхэг үнэт цаас 5,525,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 410 ширхэг үнэт цаас 40,998,010 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 4,150,400 ам.доллар буюу 14,838,925,120 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,608,000 юань буюу 6,613,148,160 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 471,900 ам.доллар буюу 1,687,184,070 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн 1/3 коксжих нүүрс 20,556,800 ам.доллар буюу 73,496,727,040 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 97,261,745,489 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.18%-иар өсч, 51,120.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,339,418,241,886 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ