• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН УДИРДЛАГА “АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН ХОЛБООНЫ 40 ДЭХ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ФОРУМ”-Д ОРОЛЦЛОО

2026-04-22 19:18:29

“Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн биржүүдийн холбоо” буюу AOSEF (Asian and Oceanian Stock Exchanges Federation)-ийн 40 дэх Ерөнхий Ассамблей өнөөдөр (2026.04.22) БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгт зохион байгуулагдлаа.

Бүс нутгийн хэмжээнд нүүрстөрөгчийн зах зээлийн экосистемийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх, санал солилцох зорилго бүхий энэхүү үйл ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат оролцсон юм.

Монгол Улсад “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль” төслийн шатандаа явж байгаа бөгөөд, хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан үр дүнгээ карбон кредит болгон баталгаажуулж, сайн дурын болон олон улсын зохицуулалттай зах зээлд арилжих эрх зүйн орчин бүрдэх талаар 2026 оны 3 дугаар сард олон нийтийн хэлэлцүүлэг өрнөж байв.

Тэрээр форумын үеэр энэ тухай дурдаад, цаашид Монголын хөрөнгийн бирж нүүрстөрөгчийн зах зээлийн арилжааг зохион байгуулах, энэ чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээлттэй байгааг онцоллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ