• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51360.15

( 738.2 1.46% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51360.15 738.2
MSE A Индекс 19722.66 235.89
MSE B Индекс 14327.15 -39.61

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН УДИРДЛАГУУД УУЛ УУРХАЙН ХУДАЛДАН АВАГЧ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-05-29 16:20:41

Тус уулзалтад “Би Ди Сек ҮЦК” ХК болон БНХАУ-ын Хайнань, Хунань муж, ӨМӨЗО-ны Ухай болон Ордос хотод нүүрсний худалдаа, угаах, баяжуулах үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын төлөөлөгчид оролцсон бөгөөд биржийн зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэл, гэрээний зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2026 ОНЫ 6 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДӨР АМАРНА

2026-05-29 15:56:53

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д зааснаар Хүүхдийн баярын өдөр улс орны хэмжээнд нийтээр амрах зохицуулалттай.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА, ХУВЬЦААНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО

2026-05-29 14:53:59

2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус компанийн үнэт цаасны арилжаа, хувьцааны шилжилт хөдөлгөөнийг зогсоов.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 5 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-04-24 10:37:48

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь иргэдэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” танхимын сургалтыг зохион байгуулдаг. 

Сургалтыг 2026 оны 5 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулах ба санхүү, үнэт цаасны зах зээлд олон жил ажиллаж буй мэргэжлийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд нийт 12 цагийн сургалтыг удирдан явуулж, онол, практик хослуулан зохих мэдлэг олгодгоороо онцлог, давуу талтай юм.

Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн зарчмыг ойлгож, технологийн дэвшлийг ашиглан Монгол хүн бүр хөрөнгө оруулагч болох боломж бүрдсэн энэ цаг үед сургалтаас системтэй мэдлэг олж авсан хэн бүхэн дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай  болж төгсөнө. Сургалтад хамрагдсан төгсөгчдөд сертификат олгох болно.

Төлбөр: 180,000 төгрөг

Төлбөрийг Голомт банкны MN09 0015 00 1105021404 тоот МХБ-ийн дансанд байршуулна.

Бүртгүүлэх холбоос https://mse.mn/knowledge#lesson

Лавлах утас: 11-313-747 /3112/

Цахим шуудан: info@mse.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ