• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-04-28 12:15:19

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр (2026.04.28) биржийн “MSE hall” сургалт, үйлчилгээ, мэдээллийн төвд танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Тооллогын комисс “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүчин төгөлдөр ирцтэйгээр эхэлж буйг мэдэгдсэнээр хурал эхэлсэн бөгөөд хурлыг Сангийн дэд сайд Б.Хулан даргалан явуулсан юм.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд компанийн 2025 оны санхүү, үйл ажиллагааны тайлан болон 2026 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат танилцууллаа.

Түүнчлэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) тайлан, Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг ТУЗ-ийн Дарга Д.Тогтохбаяр танилцуулсны дараа хурлын дарга болон, биржийн удирдлагууд хувьцаа эзэмшигчдийн асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн.

Үүний дараа санал хураалтын үйл явц үргэлжилсэн бөгөөд хуралд нийт 242,549,108 ширхэг хувьцаа эзэмшиж буй 93 хувьцаа эзэмшигч хуралд оролцсоноор, хурлын ирц 69.18%-тай байлаа.

Ирц баталгаажсан хүчин төгөлдөр хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, ердийн аргаар санал хураан шийдвэрлэлээ.

Тооллогын комиссын тогтоолоор:

  1. Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах асуудалд нийт хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 98.44% буюу 238,679,882 ширхэг хувьцаатай 53 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар хүчинтэй санал өгсөн. Үүнээс 99.998% зөвшөөрсөн, 0.002% татгалзсан, 0% түдгэлзсэн.

  2. Компанийн 2026 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах асуудалд нийт хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 98.44% буюу 238,679,882 ширхэг хувьцаатай 53 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар хүчинтэй санал өгсөн. Үүнээс 99.997% зөвшөөрсөн, 0.002% татгалзсан, 0.001% түдгэлзсэн байна.

Үйл ажиллагааны төгсгөлд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дарга Сангийн дэд сайд Б.Хулан хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж, хурлыг албан ёсоор хаалаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ