• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-28 15:14:38

2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 672,040,199 төгрөгийн үнийн дүн бүхий 926,627 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгео ХК (MOG +14.96%), Стандарт проперти групп ХК (BBD +14.92%), Оллоо ХК (OLL +9.09%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -7.68%), Монложистикс Холдинг ХК (MLG -6.62%), Мандал Ирээдүйн Өсөлт (MFG -2.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 44,153 ширхэг нэгж эрх 8,270,494 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 51 ширхэг үнэт цаас 5,075,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7 ширхэг үнэт цаас 699,970 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг үнэт цаас 200 ам.доллар (715,124₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,544,000 юань буюу 6,571,801,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 7,258,602,387 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.22%-иар өсч, 50,980.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,276,520,284,357 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ