• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50874.49

( -106.23 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50874.49 -106.23
MSE A Индекс 19493.23 -61.85
MSE B Индекс 14327.78 50.95

Мэдээ мэдээлэл

“ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 8 БАГЦ, 51,200 ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС 1 ТОНН НЬ 84.72%-ИЙН ӨСӨЛТТЭЙ АРИЛЖААЛАГДАЖ, ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

2026-04-29 15:25:43

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өрсөлдөөн нэмэгдэж байна.

2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-04-29 14:02:38

Хямдруулалттай 26 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.129 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.519 хувиар тогтлоо.

4-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-28 15:14:38

Энэ өдөр нийт 7,258,602,387 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-29 16:27:10

2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 432,136,236 төгрөгийн үнийн дүн бүхий 823,200 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +9.76%), Женко тур бюро ХК (JTB +8.32%), Мандал Даатгал ХК (MNDL +3.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол нэхмэл ХК (MNH -14.29%), Монгол алт ХК (ERS -9.09%), Дархан нэхий ХК (NEH -8.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,852 ширхэг нэгж эрх 614,066 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 29,006 ширхэг үнэт цаас 2,900,588,010 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 41 ширхэг үнэт цаас 4,099,630 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,736,000 юань буюу 6,663,093,120 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн багц 51,200 тонн Эрчим хүчний нүүрс /Саб-битумт, сул барьцалдах нүүрс/ 2,944,000 ам.доллар буюу 10,528,774,400 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн багц 51,200 тонн Эрчим хүчний нүүрс /Саб-битумт, сул барьцалдах нүүрс/ 3,404,800 ам.доллар буюу 12,176,756,480 төгрөгөөр,

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын багц 7,248 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 22,634,996.64 ам.доллар буюу 80,950,670,233.464 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 113,656,732,175 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.21%-иар буурч, 50,874.49 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,241,171,487,290 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ