• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-01 14:13:13

2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр энгийн арилжаагаар 56 хувьцаат компанийн 575,471,102 төгрөгийн үнийн дүн бүхий 1,258,079 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Булигаар ХК (MBG +15.00%), Шарын гол ХК (SHG +12.28%), Монгол шуудан ХК (MNP +5.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -9.84%), Ард кредит ББСБ ХК (ADB -9.04%), Улаанбаатар БҮК ХК (BUK -7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,268 ширхэг нэгж эрх 2,072,313.98 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,502 ширхэг үнэт цаас 250,132,500.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг үнэт цаас 100,500.00 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 115,288 ширхэг үнэт цаас 217,441,280.00 төгрөгөөр  тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "ЭрдэнэсТавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 7,475,200 ам.доллар буюу 26,732,959,744 төгрөгөөр,

  • "Мөнх тэнүүн оргил" ХХК-ийн багц 25,600 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 8,627,200.00 юань буюу 4,514,009,856 төгрөгөөр,

  • "Мөнх тэнүүн оргил" ХХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 44,800,000.00 юань буюу 23,440,704,000 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн  Баяжуулсан коксжих нүүрс 12,864,000 юань буюу 6,730,830,720 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 63,463,722,016 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.37%-иар буурч, 51397.55 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,355,039,180,377.11 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ