• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНД ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛНЭ

2026-05-05 09:23:59

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь олон нийтийн санхүүгийн боловсролд зориулж үнэт цаасны зах зээлийн мэдлэгийг тэлэх, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах чадвар, дадлыг сайжруулах зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны сургалт”-ыг 10 гаруй жил тасралтгүй зохион байгуулж ирсэн.

Өнгөрсөн хугацааны туршлага, нийгэм, олон нийтийн эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сараас Үнэт цаасны зах зээлийн дунд шатны сургалтыг зарлаж байна.

Сургалт 2026 оны 5 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулах ба үнэт цаасны зах зээлд олон жил ажилласан мэргэжлийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд дараах сэдвийн хүрээнд сургалтыг удирдан явуулж, онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн мэдээлэл хүргэх давуу талтай юм.

Үүнд: 

  1. Ухаалаг хөрөнгө оруулалтын үндэс  

  2. Санхүүгийн тайлангийн шинжилгээ (Дадлага)  

  3. Техник шинжилгээний үндсэн ойлголт, аргачлал  

  4. Хувьцааны үнэ, үнэлгээг тооцох аргууд  

  5. DCF загвар (Дадлага)  

  6. Бондын үнэлгээ, өгөөж тооцоолол  

  7. Арилжааны стратеги  

  8. Арилжааны сэтгэл зүй  

  9. Тест, тайлбар, давтлага, асуулт хариулт

Монгол хүн бүр хөрөнгө оруулагч болох боломж бүрдсэн энэ цаг үед хөрөнгө оруулалтын зарчмыг ойлгож, хөрөнгийн зах зээлийн ахисан түвшний мэдлэгийг олж авснаар технологийн дэвшлийг ашиглан та дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадварыг эзэмших боломжтой юм. 

Сургалтад хамрагдсан төгсөгчдөд сертификат олгоно.

Төлбөр: 200,000 төгрөг

Төлбөрийг Голомт банкны MN09 0015 00 1105021404 тоот МХБ-ийн дансанд байршуулна.

Бүртгүүлэх холбоос https://mse.mn/knowledge#lesson

Лавлах утас: 11-313-747 /3112/

Цахим шуудан: info@mse.mn

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ