• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-06 15:51:09

2026 оны 5 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 60 хувьцаат компанийн 542,426,293 төгрөгийн үнийн дүн бүхий 951,019 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Стандарт ноос ХК (ALI +14.83%), Адуун чулуун ХК (ADL +14.29%), Дархан зочид буудал ХК (DZG +14.23%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -15.00%), Глобал монголиа холдингс ХК (HML -14.95%), Би ди сек ХК (BDS -1.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 26,564 ширхэг нэгж эрх 15,880,969 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 827 ширхэг үнэт цаас 81,403,910 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,386 ширхэг үнэт цаас 138,618,700 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 26,161 ширхэг үнэт цаас 3,714,862,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 2,230,400 ам.доллар буюу 7,976,178,048 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,376,000 юань буюу 7,003,272,320 төгрөгөөр

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 20 багц 66,000 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 4,653,000 ам.доллар буюу 16,639,686,360 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 36,112,328,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.24%-иар буурч, 51,027.28 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,312,307,290,102 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ