• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-07 15:23:00

2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 522,552,399 төгрөгийн үнийн дүн бүхий 1,220,778 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.75%), Айтүүлс ХК (ITLS +6.51%), Хай би ойл ХК (HBO +4.82%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ард кредит ББСБ ХК (ADB -7.59%), Улсын их дэлгүүр ХК (UID -6.06%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -5.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,684 ширхэг нэгж эрх 10,130,518 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,421 ширхэг үнэт цаас 142,019,670 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,276 ширхэг үнэт цаас 127,600,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 231 ширхэг үнэт цаас 23,100 ам.доллар (82,604,214₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 7,340,800 ам.доллар буюу 26,250,260,352 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,920,600 ам.доллар буюу 6,867,950,364 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,486,400 ам.доллар буюу 8,891,217,216 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,633,708,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 36,112,328,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.34%-иар буурч, 50,852.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,309,939,898,248 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ