Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дэх заалт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.5 дахь хэсэг, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.23, 5.39, 5.39.2 дахь заалтыг тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

НЭГ. ТУЗ-ийн ЕРДИЙН гишүүнд нэр дэвшигчид
тавигдах шаардлага, шалгуур
-
Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
-
Уул уурхай, хууль, худалдаа, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
-
Ял шийтгэлгүй байх;
-
Төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;
-
Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;
-
Санхүүгийн зах зээлийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;
-
Зөрчлийн улмаас ажиллаж байсан байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 3 жил өнгөрсөн байх;
-
Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш 3 жил өнгөрсөн байх;
-
Санхүүгийн зах зээлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцаа эзэмшигч, эсхүл хувьцааны хяналтын багцыг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч биш байх;
-
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ажил, үйлчилгээг хүлээн авах, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эсхүл тус компанид ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа явуулах зэрэг байдлаар компанитай харилцах замаар их хэмжээний хэлцэл байгуулсан аливаа этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш байх;
-
Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч удирдах албан тушаалтантай хамаарал бүхий, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;
-
Хяналт шалгалтын байгууллагын төлөөлөл болон компанийн гүйцэтгэх удирдлага биш байх;
-
Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх;
-
Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан байх.
ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
-
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү) Загварыг энд дарж татаж авна уу.
-
Төрийн байгууллага болон бусад шаардлагатай байгууллагаас тухайн этгээдийн талаар лавлагаа, тодорхойлолт авахыг зөвшөөрсөн бичиг; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү) Загварыг энд дарж татаж авна уу.
-
Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй анкет; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү) Загварыг энд дарж татаж авна уу.
-
Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)
-
Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)
-
Анх ажилд орсон үеэс хойших бүх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (E-Mongolia системээс авсан, эсвэл баримт бичгийн эх хувь байна)
-
Боловсролын диплом, үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификат; (E-Mongolia системээс авсан, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна)
-
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)
-
Иргэний үнэмлэхийн хуулбар; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)
-
Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар; (нотариатаар гэрчлүүлсэн байна)
-
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт; (эх хувь, ҮЦТХТ-д өргөдөл гаргаснаар авах)
-
Хуулийн этгээдтэй эсэх лавлагаа; (E-Mongolia системээс авсан, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна)
-
Нэр дэвшигчийн баталгаа; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү) Загварыг энд дарж татаж авна уу.
-
Нэр дэвшигчийн мэдэгдэл; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү) Загварыг энд дарж татаж авна уу.
-
Бусад шаардлагыг хангасан талаарх нотлох баримт (Энэхүү зарын “ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага, шалгуур”-ын 5-д заасан шаардлагыг Шүүхийн тусгай архивын лавлагаа мөн 6-9-д заасан шаардлагыг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны тодорхойлолтоор тус тус баталгаажуулах)
ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэний материалын бүрдэл, тухайн албан тушаалд тавигдах шалгуур, шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, шаардлага хангасан нэр дэвшигчдийг Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулна.
2. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хамгийн их санал авсан 5 нэр дэвшигчийг сонгож, томилно.
ДӨРӨВ. Сонгон шалгаруулалтын материал хүлээн
авах хугацаа, газар
Материал хүлээн авах хэлбэр: Бүрдүүлэх материалыг хэвлэмэл байдлаар дугтуйлж ирүүлнэ.
Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13:30 цаг хүртэл;
Материал хүлээн авах хаяг: Монгол Улсын Сангийн яам, С.Данзангийн гудамж, Засгийн газрын II байр Д корпус Улаанбаатар 15160, Монгол Улс. Санхүүгийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Марал (утас: 94993260)-д хүлээлгэн өгнө.
Анхаарах зүйлс:
-
Материалыг цаасаар илгээхдээ:
-
Бүрдүүлэх бүх материалыг нэг дугтуйнд хийх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний овог, нэр, оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой, ойлгомжтой бичсэн байна. Материалыг хүлээлгэж өгөхдөө дугтуйг битүүмжилнэ.
-
Материалыг хүлээлгэн өгөхдөө дугтуйн дотор сонгон шалгаруулалтын баримт бичгийн жагсаалт, мөн гадна талд нь нийт хуудасны тоог бичиж гарын үсгээ зурна. (хэрэв бичээгүй тохиолдолд энэ асуудлаар гомдол гаргах эрхгүй болохыг анхаарна уу)
-
-
Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
-
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
-
Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
-
Хүчин төгөлдөр бус баримт бичиг ирүүлсэн тохиолдолд баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзэн сонгон шалгаруулалтаас хасах үндэслэл болно.
-
Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй ажлын хэсгээс холбоо барина.
-
Сонгон шалгаруулалтын үе шатуудад Компани нь нэмэлтээр сонгон шалгаруулалттай холбоотой баримт, материалыг нэр дэвшигчээс, эсхүл холбогдох байгууллагаас авч болно.
-
Нэмэлт мэдээллийг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Марал (утас: 94993260)-аас тодруулна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



