2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 498,288,936 төгрөгийн үнийн дүн бүхий 744,863 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хүрд XK (HRD +14.94%), Монгол шевро ХК (MVO+7.14%), Ард кредит ББСБ ХК (ADB +6.17%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэр Даатгал ХК (TGI -9.51%), Талх чихэр ХК (TCK -8.94%), Айтүүлс ХК (ITLS -4.84%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 48,806 ширхэг нэгж эрх 35,715,639.73 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 8,904 ширхэг үнэт цаас 890,400,000.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаас 1,200,500.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 17 ширхэг үнэт цаас 1,700.00 ам.доллар (6,079,574₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих чанаргүй нүүрс 4,422,400 ам.доллар буюу 15,815,475,328 төгрөгөөр,
-
"Тавантолгой" ХК-ийн 79 багц 505,600 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 63,705,600 ам.доллар буюу 227,825,240,832 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 4,384,000 ам.доллар буюу 15,678,148,480 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,992,000 юань буюу 6,830,414,080 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 267,034,185,521 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.02%-иар буурч, 50,843.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,287,820,027,586 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



