• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН I ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026.05.13-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2026-05-11 11:01:52

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 тоот тушаалаар “Өмнөговь бонд” өрийн хэрэгслийг биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн.  

Өмнөговь аймгийн засаг даргын хөтөлбөрийн хүрээнд нийт 500,000,000 тэрбум төгрөгийн бондыг дараах хуваарийн дагуу хэсэгчлэн гаргах зөвшөөрөл авсан.

Үүнд:

  • 2026 онд: 150,000,000,000 төгрөг,

  • 2027 онд: 300,000,000,0000 төгрөг,

  • 2028 онд: 50,000,000,000 төгрөгийг тус тус олон нийтээс татан төвлөрүүлнэ.

Энэ хүрээнд Өмнөговь бондын 1 дүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдрийг дуустал 10:00-16:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Бондын нэр: Өмнөговь бонд

Хугацаа: 24 сар

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 16%

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын тоо ширхэг: 1,500,000 ширхэг

Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа /давтамж/: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2026.05.13 - 2026.05.19 /Ажлын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд/

Үнэт цаасны талаарх албан мэдэгдлийг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ