• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50835.94

( -7.39 -0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50835.94 -7.39
MSE A Индекс 19509.76 31.26
MSE B Индекс 14370.15 184.84

Мэдээ мэдээлэл

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН I ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026.05.13-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2026-05-11 11:01:52

Арилжааны захиалгыг 2026.05.13-2026.05.19-ний өдрийг дуустал 10:00-16:00 цагийн хооронд биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 5 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-08 14:11:25

Биржийн Бизнес хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн П.Нямдорж суралцагчдад баяр хүргэж амжилт хүсээд, сертификатийг гардуулсан юм.

5-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-08 13:50:22

Энэ өдөр нийт 267,034,185,521 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-11 17:02:18

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Засгийн газрын үнэт цаас бүртгэх тухай 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн А/212, А/213 дугаар тушаалаар Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Анхдагч зах зээлийн арилжааг 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

  • Үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны талаарх дэлгэрэнгүй инфографик мэдээлэлтэй энд дарж танилцана уу.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ