• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50681.17

( -154.77 -0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50681.17 -154.77
MSE A Индекс 19448.32 -61.44
MSE B Индекс 14268.17 -101.98

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-11 17:02:18

Та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-11 15:26:27

Энэ өдөр нийт 39,183,250,969 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН I ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026.05.13-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2026-05-11 11:01:52

Арилжааны захиалгыг 2026.05.13-2026.05.19-ний өдрийг дуустал 10:00-16:00 цагийн хооронд биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ АРИЛЖААЛНА

2026-05-12 09:56:55

Монгол Улсад хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг биржээр дамжуулан арилжаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх суурь хууль 2013 онд батлагдсан. Тухайн онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэгдэж, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдасанаар Хөрөнгө оруулалтын сан байгуулах, cангийн бүтэц, удирдлага, нэгж эрх гаргах, эзэмшүүлэх зэрэг үндсэн зохицуулалт бий болсон. Гэсэн ч нэгж эрхийг биржээр нээлттэй арилжаалах практик бүрэн идэвхжээгүй, голлон хаалттай сангийн хэлбэр давамгайлж байлаа.

Монголын хөрөнгийн бирж нь 2026 онд "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд ETF буюу биржээр арилжаалагддаг сангийн нэгж эрхийн арилжааг удахгүй нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Иймд харилцагч, хөрөнгө оруулагчид, олон нийтэд холбогдох мэдээллийг хүргэх үүднээс дараах агуулгыг тоймлолоо.

Биржээр арилжаалагддаг сан гэж юу вэ?

Хөрөнгийн биржээр нэгж эрх нь чөлөөтэй арилжаалагддаг, нэгж эрхээ биржээр дамжуулан худалдах, эргүүлэн худалдаж авах үйл ажиллагааг байнга хэрэгжүүлдэг хөрөнгө оруулалтын санг Биржээр арилжаалагддаг сан (БАС, Exchange traded fund, ETF) гэдэг.

Биржээр арилжаалагддаг сангийн нэгж эрхийн хөрвөх чадвар өндөр, хөрөнгө оруулалтын ашгаас шимтгэл авдаггүй, татварын үр ашигтай, идэвхгүй удирдлагатай байдаг ба хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь бусад хамтын сангуудтай харьцуулахад бага учраас хөрөнгө оруулалт хийхэд хамтын сангаас бага зардалтай.

Сангийн хөрөнгө оруулагчид өөрийн харилцах брокерийн компанидаа зөвхөн арилжааны шимтгэл төлнө. Хөрөнгө оруулагч нь сангийн эзэмшиж буй суурь хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах боломжгүй бөгөөд зөвхөн сангийн нэгж эрхийг худалдах, худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийх боломжтой.   

Биржээр арилжаалагддаг сангийн зардал бага, хөрвөх чадвар өндөр, татварын үр ашигтай гэх зэрэг давуу талууд нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээлд Биржээр арилжаалагддаг сангуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ тогтмол өсч байна.

Биржээр арилжаалагддаг сангийн үүсэл, хөгжил:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг анх 1993 онд S&P индекст хөрөнгө оруулалт хийдэг биржээр арилжаалагддаг сан үүсгэн байгуулсан бөгөөд Америкийн хөрөнгийн бирж (AMEX)-ийн арилжаагаар зах зээлд амжилттай арилжаалагдаж эхэлсэн түүхтэй.

Түүнээс хойш NASDAQ-100, Dow Jones Industrial Average гэх зэрэг томоохон индексийн үнэт цаасуудад ижил хувиар хөрөнгө оруулж, индексийн гүйцэтгэлтэй адил биржээр арилжаалагддаг сангууд бий болсон.

Улмаар 1998 онд АНУ-д уурхай, мэдээллийн технологи, олон нийтийн сүлжээний гэх зэрэг эдийн засгийн секторуудын хувьцаанд хөрөнгө оруулдаг сангууд гарсан нь биржээр арилжаалагддаг сангийн хөгжлийг шинэ түвшинд хүргэсэн. Түүнчлэн 1998 оны сүүл гэхэд АНУ-н эдийн засагт томоохон хэмжээг эзэлдэг салбаруудын хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг сангууд нэмэгдсэн байна.

Харин 2002 оноос эхэлж АНУ-н Засгийн газрын бондод хөрөнгө оруулалт хийдэг сангууд гарсан бөгөөд цаашид валют, таваар гэх зэрэг биржээр арилжаалагддаг төрөлжсөн сангууд зах зээлд гарч, олон нийтэд арилжаалагдаж эхэлсэн.

Өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгийн зах зээлд ETF нь төрөл бүрийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээр багц бүрдүүлдэг ба сан нь нэг буюу хэд хэдэн төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулах боломжтой. 

Тухайлбал олон улсад зөвхөн нэг төрлийн үнэт цаасанд хөрөнгө оруулдаг

  • Бондын ETF

  • Таваарын ETF

  • Койны ETF

  • Үнэт металлын ETF гэх зэрэг ETF-үүд худалдаалагддаг. 

Салбарын компаниудын үнэт цааснаас багц бүрдүүлдэг

  • Алт олборлох салбарын ETF

  • Санхүүгийн салбарын ETF

  • Цахим спортын салбарын ETF

  • Цахим худалдааны салбарын ETF гэх мэт.

Бүс нутгийн үнэт цааснаас багц бүрдүүлдэг

  • АНУ-н хувьцааны ETF

  • Европын холбооны хувьцааны ETF

  • БНХАУ-н хувьцааны ETF гэх мэт. 

Индексийн ETF

  • S&P индекст суурилсан ETFDow Johnes индекст суурилсан ETF

  • FTSE 100 индекст суурилсан ETF Түүхий эдийн таваарын болон бусад индекст суурилсан ETF гэх мэт.

Биржээр арилжаалагддаг сангийн давуу талууд:

ETF сангийн давуу тал нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулагчдад үүсдэг бэрхшээлүүдийг арилгаж бага зардалтайгаар багцын хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог. Сан нь ихэвчлэн идэвхгүй хэлбэрийн удирдлагатай байдаг тул шууд хөрөнгө оруулалт хийх болон бусад хамтын сангаас илүү хямд өртөгтэй.  

ETF сангийн давуу тал  Олон хувьцааны багц, санхүүгийн хэрэгслүүдийг нэг арилжаагаар авах эсхүл зарах боломжтой. Бага зардалтай бөгөөд брокерийн шимтгэл багатай. Диверсификаци нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх боломжийг олгодог.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн “Хамтын биржээр арилжаалагддаг хөөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-тай энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ