• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-12 16:43:11

2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 433,143,915 төгрөгийн үнийн дүн бүхий 639,670 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монноос ХК (MNS +14.95%), Женко тур бюро ХК (JTB +5.61%), Би ди сек ХК (BDS +3.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -4.66%), Ард кредит ББСБ ХК (ADB -4.06%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -3.82%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,885 ширхэг нэгж эрх 1,271,992 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 662 ширхэг үнэт цаас 66,172,030 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 21,258 ширхэг үнэт цаас 2,123,800,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 931 ширхэг үнэт цаас 93,100 ам.доллар (332,920,014₮)-оор 

  • Багцын арилжаанд нийт 19,638,572 ширхэг үнэт цаас 7,154,750,200 төгрөгөөртус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголын Алт" (МАК) ХХК-ийн багц 25,600 тонн 1/3 коксжих нүүрс 12,032,000 юань буюу 6,331,118,080 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,462,400 ам.доллар буюу 12,381,334,656 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,928,000 юань буюу 6,802,584,320 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 2,201,600 ам.доллар буюу 7,872,789,504 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 5,516,800 ам.доллар буюу 19,727,745,792 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 63,227,630,503 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.32%-иар буурч, 50,672.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,258,650,830,959 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ