• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51610.44

( 239.02 0.47% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51610.44 239.02
MSE A Индекс 19830.85 30.32
MSE B Индекс 14212.77 17.67

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2026-06-22 12:55:02

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ

2026-06-22 11:25:28

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ҮНЭТ ЦААС ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-22 10:53:56

Сургалтад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, "Эрдэнэс Монгол" ХХК, Эрдэнэс тавантолгой" ХК, "Үндэсний давхар даатгал" ХК, ДЭЦ-4 ТӨХК, Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ, "Монголын төмөр зам" ТӨХК, "Эрчис Ойл" ХХК зэрэг 10 гаруй байгууллагын 20 орчим төлөөлөл оролцлоо.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-13 15:19:23

2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 274,462,844 төгрөгийн үнийн дүн бүхий 794,706 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ард Даатгал ХК (AIC +5.79%), Улсын их дэлгүүр ХК (UID +5.06%), Монложистикс Холдинг ХК (MLG +3.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -7.45%), Булигаар ХК (MBG -6.25%), Бодь Даатгал ХК (BODI -3.90%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,067 ширхэг нэгж эрх 2,854,287 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 322 ширхэг үнэт цаас 32,187,280 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7,376 ширхэг үнэт цаас 737,583,690 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 16 ширхэг үнэт цаас 1,600 ам.доллар (5,721,632₮)-оор 

  • Багцын арилжаанд нийт 62,000 ширхэг үнэт цаас 421,600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 4,192,000 ам.доллар буюу 14,990,675,840 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,800,000 юань буюу 6,735,872,000 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 7,001,600 ам.доллар буюу 25,037,861,632 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 48,238,819,205 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.4%-иар өсч, 50,874.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,267,573,230,737 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ