• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-05-13 16:00:44

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 тоот тушаалаар "Өмнөговь бонд" өрийн хэрэгслийг биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэн, олон нийтэд санал болгосон.

Өмнөговь аймгийн Засаг даргын хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргасан 24 сарын хугацаатай, жилийн 16.0 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 150,000,000,000 /нэг зуун тавин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий "Өмнөговь бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Арилжааны системд 150,000,000,000 /нэг зуун тавин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 205 хөрөнгө оруулагчийн 206 захиалга бүртгэгдэж, захиалга амжилттай хаагдлаа. 

Үнэт цаасны талаарх албан мэдэгдлийг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ