• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Т.ХАШ-ЭРДЭНЭ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДЭРГЭДЭХ МЭРГЭШЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2026-05-14 13:05:26

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Мэргэшлийн зөвлөлийн гишүүнийг шинэчлэн батлах тухай 317 дугаар тушаалаар Мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх зорилгоор Мэргэшлийн зөвлөлийг байгуулан, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтарч 2011 оноос үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэх эрх олгох сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн.

Мэргэшлийн зөвлөлийг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал ахалж, бүрэлдэхүүнд нь СЗХ-ны Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авир, Үнэт цаасны газрын ахлах референт Б.Төмөрхуяг, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Буянхишиг, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Өлзийдэлгэр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Т.Мөнхзаяа, СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяа, Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Дашдорж нар ажиллаж байна.


 

Өчигдөр (2026.05.12) тус хорооны ээлжит хурал зохион байгуулагдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

  • Мэргэжилтэнд эрх олгох сургалт, шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох,

  • Зохион байгуулалтын уялдаа, үр нөлөөг нэмэгдүүлэх,

  • Цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэж

  • Тавдугаар сард зохион байгуулах сургалтын шалгалтын комиссыг томилох,

  • Мэргэжилтний эрхийн үнэмлэхийг цахим гэрчилгээний хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр цахим хуудсаар дамжуулан гэрчилгээний хүчинтэй эсэхийг нээлттэй шалгах боломж бүрдэх бөгөөд уг ажлыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хариуцан хэрэгжүүлэхээр болсон.

2026 оны 5 дугаар сарын байдлаар байдлаар нийт 1,932 иргэн үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэх эрхтэй байна.

Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтнүүдэд эрх олгох сургалт энэ оны 5, 11 дүгээр сард, мэргэшлийн шалгалт 3, 5, 9, 11 дүгээр сард тус тус зохион байгуулагдах хуваарь гарсан.

Та бүхэн эрх олгох сургалт, шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ мэдээлэлтэй Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны албан ёсны цахим хуудас /www.masd.mn/-аар дамжуулан бүрэн танилцах боломжтой.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ