• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52422.63

( 377.42 0.73% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52422.63 377.42
MSE A Индекс 19965.48 9.01
MSE B Индекс 14244.53 33.51

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-25 11:32:38

Энэ өдөр нийт 38,246,158,917 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-06-25 10:15:35

Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор эхээллээ

МОНГОЛ-ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ХУДАЛДААНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТАД БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

2026-06-24 18:47:54

БНХАУ-ын нүүрсний олон улсын SXCOAL платформ болон Монголын нүүрсний ассоциацитай хамтран 2026 оны 06-р сарын 24-ний өдөр "Монгол-Хятадын нүүрсний худалдааны чуулга уулзалт" арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотод амжилттай зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-18 15:32:03

2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 442,717,963 төгрөгийн үнийн дүн бүхий 776,688 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан гурил тэжээл ХК (DAR +15.00%), Тавилга ХК (TVL +14.98%), Хөх ган ХК (HGN +14.74%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -14.99%), Дархан хөвөн ХК (DAH -12.02%), Монгол Базальт ХК (MBW -6.16%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 35,405 ширхэг нэгж эрх 31,594,119 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 1,500,200 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 19 ширхэг үнэт цаас 1,900,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 100 ам.доллар (357,608)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 481,800 ам.доллар буюу 1,722,955,344 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,861,200 ам.доллар буюу 6,655,800,096 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 5,382,400 ам.доллар буюу 19,247,892,992 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 9,120,000 юань буюу 4,793,745,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 32,898,463,922 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.09%-иар буурч, 50,623.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,195,725,187,624 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ