• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

"АРД ДААТГАЛ" ХК НЬ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВЧ ХАЛААСЛАХ ШИЙДВЭР ИРҮҮЛЛЭЭ

2026-05-19 10:37:41

"Ард даатгал" ХК нь 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №04/26 тоот тогтоолоор компанийн хувьцааг эргүүлэн худалдан авч халааслах тухай шийдвэр гаргаж, Хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг баталсан байна.

Тус хөтөлбөрийн зорилго нь "Ард даатгал" ХК-иас олон нийтэд санал болгон гаргасан энгийн хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн ханшийг тогтворжуулах, хувьцааны үнэ цэнийг дэмжих, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой бөгөөд нэгж хувьцааг 800 төгрөг хүртэлх үнийн дүнгээр үнэлж, нийт 3,750,000 (15 хувь хүртэл) ширхэг хувьцааг худалдан авч халааслахаа мэдэгдлээ.  

"Ард даатгал" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол буюу хувьцаа эргүүлэн халааслах нөхцөлийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ