• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52422.63

( 377.42 0.73% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52422.63 377.42
MSE A Индекс 19965.48 9.01
MSE B Индекс 14244.53 33.51

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-25 11:32:38

Энэ өдөр нийт 38,246,158,917 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-06-25 10:15:35

Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор эхээллээ

МОНГОЛ-ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ХУДАЛДААНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТАД БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

2026-06-24 18:47:54

БНХАУ-ын нүүрсний олон улсын SXCOAL платформ болон Монголын нүүрсний ассоциацитай хамтран 2026 оны 06-р сарын 24-ний өдөр "Монгол-Хятадын нүүрсний худалдааны чуулга уулзалт" арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотод амжилттай зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“И ЭС ЭМ” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-05-19 11:22:53

“И Эс Эм” олон улсын дунд сургуулийн Н.Энхчимэг багшаар удирдуулсан нийт 48 сурагч өнөөдөр (2026.05.14) Монголын хөрөнгийн биржид зочилж, биржийн үүсэл хөгжил, үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон арилжаанд оролцох, хөрөнгө оруулагч болоход суралцах, анхаарах зүйлсийн талаар анхан шатны мэдлэг, мэдээлэл авлаа.

Тус сургууль нь 2011-2012 оны хичээлийн жилд Кембриджийн Олон улсын дунд сургуулийн эрх, 2014-2015 оны хичээлийн жилд БСШУЯ-аас Олон улсын хөтөлбөртэй олон улсын дунд сургууль, ІВ буюу Олон улсын бакалаврын хөтөлбөрт сургуулийн сертификатыг тус тус авсан, нийт 150 гаруй гадаад, монгол багштай, 1400 гаруй сурагчтай, англи хэл дээр сургалтаа явуулдаг сургууль ажээ.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд 9-12 дугаар ангийн сурагчдад "Эдийн засаг" болон "Бизнесийн менежмент"-ийн хичээлүүд ордог бөгөөд сурагчдад практик мэдлэг олгох, хичээлийн судлагдахууны агуулгыг баяжуулах зорилгоор ийнхүү биржтэй танилцах хүсэлт гаргасан байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ