• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50582.31

( -40.99 -0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50582.31 -40.99
MSE A Индекс 19325.53 -52.19
MSE B Индекс 14345.29 128.18

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-19 16:15:41

Энэ өдөр нийт 100,421,907,825 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“И ЭС ЭМ” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-05-19 11:22:53

Багш, сурагчид биржийн үүсэл хөгжил, үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон, арилжаанд оролцох, хөрөнгө оруулагч болоход суралцах, анхаарах зүйлсийн талаар анхан шатны мэдээлэл авлаа.

"АРД ДААТГАЛ" ХК НЬ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВЧ ХАЛААСЛАХ ШИЙДВЭР ИРҮҮЛЛЭЭ

2026-05-19 10:37:41

Нэгж хувьцааг 800 төгрөг хүртэл үнийн дүнгээр үнэлж, нийт 3,750,000 ширхэг хүртэлх хувьцааг худалдан авч халааслахаа мэдэгдлээ.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН “ҮНЭТ ЦААСНЫ ИНДЕКС ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА БАТЛАГДЛАА

2026-05-19 15:42:28

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2017 онд “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам”-ыг баталж, тус журмын дагуу ТОП 20, MSE A болон MSE B индексийг тооцдог байв.

Дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үнэт цаасны индексэд суурилсан биржээр арилжаалагддаг сан (ETF)-г зах зээлд нэвтрүүлж, үүний хүрээнд АНУ-ын зах зээлд бүртгэлтэй үнэт цаасанд суурилсан шинэ индекс үүсгэхээр төлөвлөсөн.

Үүнтэй холбогдуулан компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам”-ын шинэчилсэн найруулгын төсөл Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 366 дугаар тушаалаар батламжлагдлаа.

“Үнэт цаасны индекс тооцох журам”-ын шинэчилсэн найруулгаар зөвхөн МХБ-д бүртгэлтэй хувьцаанд суурилсан индекс бус, гадаад, дотоодын зах зээлд бүртгэлтэй хувьцаа, бонд, ETF зэрэг бүх төрлийн үнэт цаасанд суурилсан индексийг шинээр үүсгэн тооцох боломж бүрдэж байна.

Энэхүү индексийн багц нь АНУ-ын биржид бүртгэлтэй ETF буюу биржээр арилжаалагддаг 17 сангаас бүрдэх бөгөөд технологи, инновац, эрчим хүч болон түүхий эдийн салбарын гүйцэтгэлийг илэрхийлнэ.

Уг хэрэгсэл зах зээлд нэвтэрснээр хөрөнгө оруулагчид дэлхийн томоохон компаниудын үр өгөөжөөс хүртэж, багцаа олон улсын түвшинд төрөлжүүлэх боломж бүрдэж байгаа ба дотоодын хөрөнгийн зах зээлийн цар хүрээ, идэвхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

"Үнэт цаасны индекс тооцох журам"-ын шинэчилсэн найруулгатай энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ