• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50755.08

( 172.77 0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50755.08 172.77
MSE A Индекс 19428.42 102.89
MSE B Индекс 14255.57 -89.72

Мэдээ мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-05-20 10:33:41

Зочид үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, арилжаанд оролцох, хөрөнгө оруулагч болоход суралцах, анхаарах зүйлсийн талаар зохих мэдээлэл авсан юм.

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-20 09:26:20

Хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр UGB-BD-19/05/28-C0097-16 симболтойгоор эхлүүлнэ.

5-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-19 16:15:41

Энэ өдөр нийт 100,421,907,825 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-05-20 10:33:41

Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч болох шат дараатай алхам хийж, мэдлэг мэдээллээ баяжуулах, суралцах сонирхолтой болсон байна.

Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын харьяа Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Ажиллагааны хэлтсийн 20 алба хаагч Монголын хөрөнгийн биржид зочилж, биржийн үүсэл хөгжил, үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон, арилжаанд оролцох, хөрөнгө оруулагч болоход суралцах, анхаарах зүйлсийн талаар зохих мэдээлэл авлаа.

Биржийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж албан хаагчдад мэдээлэл өгсөн юм.

     Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ж.Дамдинсүрэнтэй товч ярилцсанаа хүргэж байна.

Тэрээр “Монголын хөрөнгийн биржийн захирал асан Р.Содхүү гэдэг хүн 2006 онд оюутан байх үед манай сургууль дээр ирж хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт, мэдээллийг хүргэж байлаа. Тэр сургалтын дараа би брокерын компанид очиж үнэт цаасны арилжааны данс нээлгэснээс хойш өнөөг хүртэл зохих хэмжээгээр арилжаанд оролцож, хөрөнгө оруулалт хийгээд явж байна.

Тухайн үед цахим хэрэглээ хязгаартай, мэдлэг мэдээллийг өнөөгийнх шиг нээлттэй, хурдан шуурхай олж авах боломж хязгаарлагдмал байсан учраас хөрөнгийн зах зээл хөрөнгө оруулалт хийх тал дээр анхны мэдэгдэхүүн ойлголтоор хандаж ирсэн байна.

Харин 20 жилийн дараа эргээд харахад энэ нь чамлалттай санагдсан учраас эргээд энэ талын мэдлэг мэдээллээ баяжуулах, зөвхөн өөрөө сурах хөгжих бус хамтран ажилладаг алба хаагчдадаа энэ чиглэлиийн мэдлэг мэдээллийг хүргэх, хөрөнгө оруулагч болох боломж хүн бүрт нээлттэй байдгийг таниулж ойлгуулах гэж өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа.

Сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн хөгжил шинэ шатанд гарч, биржээр арилжигдаж буй бүтээгдэхүүний тоо нэмэгдэж байгаа энэ цаг үед залуус зөв ойлголт, системтэй мэдлэгтэйгээр хөрөнгө оруулалт хийж заншвал "ухаалаг" хөрөнгө оруулагч болох, хөрөнгө оруулалтаа удирдаж сурах зэрэг чухал ач холбогдолтой гэж үзсэн” хэмээн хэлсэн юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ