• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52051.12

( -196.95 -0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52051.12 -196.95
MSE A Индекс 20047.87 -85.27
MSE B Индекс 14192.9 61.39

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-02 15:30:33

Энэ өдөр нийт 5,849,272,186 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-07-02 12:18:34

Мөн Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх хэтийн төлөвийг танилцуулсан юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2026-07-02 10:05:41

Хагас жилийн санхүүгийн тайлан 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасантай холбогдуулан тайлангаа заасан хугацаанд ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-20 15:46:54

2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 56 хувьцаат компанийн 280,910,708 төгрөгийн үнийн дүн бүхий 650,190 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монинжбар ХК (MIB +15.00%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.87%), Дархан зочид буудал ХК (DZG +12.23%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улсын их дэлгүүр ХК (UID -11.83%), Ариг гал ХК (EER -8.17%), Материалимпекс ХК (MIE -7.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 8,468 ширхэг нэгж эрх 13,250,121 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаас 1,000,100 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,726 ширхэг үнэт цаас 872,600,150 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 1,000,000 ширхэг үнэт цаас 442,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 19,200 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 2,657,280 ам.доллар буюу  9,502,406,707.2 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,224,000 юань буюу 6,424,689,920  төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 79 багц 505,600 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс ам.доллар 64,211,200 буюу  229,618,609,088 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр  478,500 ам.доллар буюу 1,711,111,215 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 8,243,200 ам.доллар буюу 29,477,600,768 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 7,520,000 ам.доллар буюу 26,891,444,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 305,235,623,577 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.13%-иар өсч, 50,648.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,247,420,701,843 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ