• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50648.85

( 66.54 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50648.85 66.54
MSE A Индекс 19428.42 102.89
MSE B Индекс 14255.57 -89.72

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-20 15:46:54

Энэ өдөр нийт 305,235,623,577 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-05-20 10:33:41

Зочид үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, арилжаанд оролцох, хөрөнгө оруулагч болоход суралцах, анхаарах зүйлсийн талаар зохих мэдээлэл авсан юм.

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-20 09:26:20

Хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр UGB-BD-19/05/28-C0097-16 симболтойгоор эхлүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНД ШАТНЫ СУРГАЛТЫН АНХНЫ СУРАЛЦАГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

2026-05-20 16:41:37

“Монголын хөрөнгийн бирж” ХК олон нийтийн санхүүгийн боловсролд зориулж үнэт цаасны зах зээлийн мэдлэгийг тэлэх, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах чадвар, дадлыг сайжруулах зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны сургалт”-ыг 10 гаруй жил тасралтгүй зохион байгуулж ирсэн.

Өнгөрсөн хугацааны туршлага, нийгэм, олон нийтийн эрэлт хэрэгцээнд үндэслэн "Үнэт цаасны зах зээлийн дунд шатны сургалт"-ыг зарлаж  5 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дунд шатны анхны сургалтад танхимаар нийт 22 хүн хамрагдсан бөгөөд үнэт цаасны зах зээлд олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд сургалтыг удирдан явуулж, онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн хүргэлээ.

Сургалтын төгсгөлд биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ суралцагчад сертификатыг гардуулсан юм. 

Тэрээр “Үнэт цаасны зах зээлийн дунд шатны сургалтад хамрагдаж, анхан шатнаас ахисан түвшний мэдлэг мэдээллийг зохих түвшинд хүлээж авсан та бүхэнд баяр хүргэе.

Өнөөдрийн сургалтаас олж авсан мэдлэг, мэдээллээ бусадтай хуваалцаж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг Монголчууд илүү олуулаа хамтдаа хүртэцгээе” хэмээн хэллээ.

Суралцагч Б.Нарангэрэл:

-“Үнэт цаасны зах зээлийн дунд шатны сургалтыг дүүргэн батламжаа гардан авсан танд баяр хүргэе. Сургалтын талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ?

-“Би багш мэргэжилтэй. Миний амьдралын хоёр дахь үе шат эхэлж байна. Өөрөөр хэлбэл тэтгэврийн нас буюу оюун санааны хувьд чадамжтай, амьдралын нэгэн сонирхолтой мөчлөгт ирээд, цаашид хэрхэн ажиллаж, амьдрах вэ гэдгээ бодож төлөвлөх болсон.

Анх 10 жилийн өмнө хөрөнгийн зах зээлийн талаар сонирхож судалж байсан ч үнэт цаасны арилжаанд оролцох, хөрөнгө оруулагч болох эхлэлээ тавьж чадаагүй. Өнгөрсөн хугацаанд маш их боломж алдсан юм шиг санагдсан. Тиймээс эхлээд 4 дүгээр сард “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны сургалт”-д суугаад зөв шийдвэр гаргажээ гэж бодсон. Яагаад гэвэл хоёр жилийн өмнө Монголын ТОП 5 банкны хувьцаанаас авсан хэдий ч өнөөдрийг хүртэл дахин өөр хөрөнгө оруулалт хийгээгүй, цаашид хөрөнгө оруулалтаа хэрхэн зөв удирдах вэ гэдгээ сайн мэдэхгүй байлаа л даа.

Тэгвэл одоо анхан ба дунд шатны сургалтаас цаашдын зарчим, чиг шугамаа ойлгож авлаа. Сургалт чанартай, өгөөжтэй байсан.

-Анхны хөрөнгө оруулалт хийх сэдэл санаа хэрхэн төрсөн бэ?

-Хоёр жилийн өмнө банкуудын хувьцаа зарагдаж эхлэх үед 95 настай аав минь “Би өнөөдөр банкны хувьцаа худалдаж авсан” гэж хэлэхэд нас дээр гарсан аав минь ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байхад би яах ёстой вэ гэж бодсон. Тэр үйл явдал намайг банкуудын хувьцаанаас авах сэдэл болсон.

Хүний амьдралд баяр гуниг, асуудал шийдэл олон зүйл тохиолддог. Тэгвэл үр өгөөж хүртэж болох санхүүгийн боломжуудыг нээх, өөрөө өөртөө, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байдаг юм байна.

-Энэ зах зээлийг сонирхогчдод хандаж юу хэлэх вэ?

-Та бүхэн өөрийнхөө боломж бололцоонд тохируулан хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон, хөрөнгө оруулалтын арга туршлагад суралцах, мэдлэг мэдээлэл олж авахад анхаараарай гэж зөвлөмөөр байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ