• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-21 15:39:22

2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 369,650,194 төгрөгийн үнийн дүн бүхий 953,858 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Атар-Өргөө ХК (ATR +15.00%), Талх чихэр ХК (TCK +4.04%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +2.23%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Авто импекс ХК (AOI -9.89%), Мандал Даатгал ХК (MNDL -3.76%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -3.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 68,442 ширхэг нэгж эрх 21,118,725 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаас 998,800 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 38 ширхэг үнэт цаас 3,800,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,611,200 ам.доллар буюу 23,642,775,104 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 481,800 ам.доллар буюу 1,722,998,706 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,870,400 ам.доллар буюу 17,417,378,368 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 7,123,200 ам.доллар буюу 25,473,774,144 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 9,024,000 юань буюу 4,741,570,560 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 73,394,064,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.25%-иар буурч, 50,520.7 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,236,339,805,420 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ