• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50961.19

( 440.49 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50961.19 440.49
MSE A Индекс 19389.15 23.23
MSE B Индекс 14324 112.02

Мэдээ мэдээлэл

ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭХ АНХНЫ ЗАХИАЛГУУД БАЙРШИЖ ЭХЭЛЛЭЭ

2026-05-22 13:38:49

Өнөөдөр (2026.05.22) "Монос хүнс" ХК-ийн MFC.MSE хувьцаан дээр зах зээл үүсгэх анхны авах, зарах захиалгууд албан ёсоор байршиж эхэллээ.

5-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-21 15:39:22

Энэ өдөр нийт 73,394,064,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНД ШАТНЫ СУРГАЛТЫН АНХНЫ СУРАЛЦАГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

2026-05-20 16:41:37

Дунд шатны анхны сургалтад танхимаар нийт 22 хүн хамрагдсан бөгөөд үнэт цаасны зах зээлд олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд сургалтыг удирдан явуулж, онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн хүргэлээ.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 297,024,813 төгрөгийн үнийн дүн бүхий 562,410 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хар тарвагатай ХК (TVT +14.99%), Улсын их дэлгүүр ХК (UID +12.76%), Ремикон ХК (RMC +9.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Э-Транс ложистикс XК (ETR -5.54%), Монгол шуудан ХК (MNP -2.46%), Бодь Даатгал ХК (BODI -2.40%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 48,614 ширхэг нэгж эрх 20,003,678 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 14 ширхэг үнэт цаас 1,400,070 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,345 ширхэг үнэт цаас 834,500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 41 ширхэг үнэт цаас 4,100 ам.доллар (14,663,650₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 2,192,000 ам.доллар буюу 7,839,688,000 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,224,000 юань буюу 6,426,156,800 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 481,800 ам.доллар буюу 1,723,157,700 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 4,332,800 ам.доллар буюу 15,496,259,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.87%-иар өсч, 50,961.19 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,282,533,874,593 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ